• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТАТВАРЫН АЧ ТУС" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Монголын татварын албанаас 2026 оны "ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД"-ийг угтан ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудын татварын тухай мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд

Бага анги (1-5 дугаар),

Дунд анги (6-9 дүгээр),

Ахлах анги (10-12 дугаар) гэсэн 3 насны ангиллаар гар зургийн уралдаан зарлаж байна.

Уралдаанд оролцогч нь “Татварын ач тус” сэдвийн хүрээнд татвар төлөх нь улс эх орны хөгжилд ямар ач холбогдолтой тухай зургаар илэрхийлсэн байна.

Бүтээлийг шалгаруулахдаа уралдааны сэдвийн хүрээнд агуулгыг энгийн, зөв, ойлгомжтой илэрхийлсэн эсэх, зургийн ур чадвар зэргийг харгалзан татварын албадаас томилогдсон уралдаан зохион байгуулах, шалгаруулах комисс дүгнэж байр эзлүүлнэ.

Уралдаанд оролцогч нь бүтээлийн нэр, холбогдох утасны дугаарын хамт 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Төв аймгийн Татварын газарт биечлэн болон цахимаар ирүүлнэ.

Бүтээл илгээх mail хаяг: tuv@mta.gov.mn

Төв аймгийн Татварын газар

2026-04-07 00:03:36