• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТАТВАРЫН АЧ ТУС” ВИДЕО КОНТЕНТ /REEL/ БҮТЭЭХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Монголын татварын албанаас 2026 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-дийг угтан ирээдүйн татвар төлөгч оюутан залуусын татварын тухай мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал их, дээд сургуулийн оюутан залуусын дунд ТЕГ болон "Монголтакс ТМЗ" ХХК хамтран видео контент /reel/ шалгаруулах уралдаан зарлаж байна.

Уралдаанд оролцогч нь:

- “Татварын ач тус” сэдвийн хүрээнд татвар төлөх нь улс эх орны хөгжилд ямар ач холбогдолтой талаар утга санааг илэрхийлсэн байна.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь:

- Бичлэг дуу, дүрс тод

- Оюуны өмчид халдаагүй

- Ёс бус үг хэллэг ашиглаагүй

- Эерэг хандлагатай байх

- #Татвар_хөгжлийн_үндэс хаштаг ашигласан байх ба нийт хугацаа 90 секундээс хэтрээгүй байна.

Ирүүлсэн бүтээлийг шалгаруулахдаа уралдааны сэдвийн хүрээнд агуулгыг олон нийтэд энгийн ойлгомжтой, товч тодорхой илэрхийлсэн зэрэг ур чадварыг харгалзан, татварын албадаас томилогдсон уралдаан дүгнэх комисс шалгаруулан байр эзлүүлнэ.

Уралдаанд оролцогч нь бүтээлийн нэр, аймаг, нийслэл, сум, дүүрэг хороо, сургууль анги, овог, нэр, холбоо барих утасны дугаараа контентын хамт 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө өөрийн харьяа татварын албанд цахимаар ирүүлнэ. Бүтээлийг байршуулахдаа оролцогчийн мэдээллийг нууцалсан байна.

Аймаг, нийслэл, дүүргийн уралдаан дүгнэх комисс ирүүлсэн бүтээлүүдээс 04 дүгээр сарын 27-ны өдрийн дотор шалгарсан 1 бүтээлийг ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтэст ирүүлнэ. Шалгарсан бүтээлийг Монголын татварын албаны цахим хуудсанд 2026 оны 04 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал байршуулж олон нийтэд танилцуулна.

ТЕГ-аас томилогдсон уралдаан зохион байгуулах комисс татварын албадаас ирсэн бүтээлүүдээс шилдэг 3 бүтээл болон олон нийтийн хамгийн их хандалт авсан 1 бүтээлийг шалгаруулж урамшуулна. Уралдааны шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд олгоно.

Шагнал урамшуулал:

Нэгдүгээр байр-Талархал, 500.000 төгрөг;

Хоёрдугаар байр-Талархал, 400.000 төгрөг;

Гуравдугаар байр-Талархал, 300.000 төгрөг;

Хамгийн их хандалт авсан нэг бүтээл "Талархал", 200.000 төгрөг гардуулна.

Бүтээлийг татварын албаны цахим хуудас болон албаны сошиал хаягуудаар алдаршуулах ба уралдаанд оролцсон бүтээлийг татварын албаны нийгмийн сүлжээний хаягуудад байршуулж, сурталчилгааны зориулалтаар ашиглана.

Татварын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтэс

2026-04-07 00:03:05