• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЭВ НЭГДЭЛ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТАД НИЙГМИЙН АЖИЛТНУУД ХАМРАГДАЖ БАЙНА

“Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд аймгийн Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, Политехник коллежийн нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр оролцож аймгаас хүүхэд хамгааллын талаар баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгч, “Төв аймгийн хүүхэд хамгааллын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийлээ.

Энэхүү сургалтаар хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн ажил, үйлчилгээний стандартыг үндэслэн холбогдон гарсан эрх зүйн баримт бичиг хөтлөлтийн талаар хэлэлцэхээс гадна багаар ажиллаж, кейс хэлэлцүүлэг өрнүүлэх, судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй нийгмийн ажилтнууд өөрийн ажлын туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллах зэргээр шинэлэг байдлаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.

2026-04-06 04:27:24