• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Төв аймаг 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр санаачилга гаргаж Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Монгол-Филиппиний боловсрол, соёлын төвтэй хамтран “Боловсрол экспо-2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж байна.

“Боловсрол экспо-2026”-д Төв аймгийн 27 сумын 9-12 дугаар ангийн 2000 орчим суралцагч эцэг эх, багш нарын хамт оролцож Монгол Улс, ОХУ, БНСУ, БХНАУ, Япон, Филиппин улсын 60 гаруй их дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагуудын мэдээлэл, боломжуудтай танилцаж байна.

Энэхүү арга хэмжээ нь суралцагчдад боловсролын чиг баримжаа олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, багш, эцэг эхчүүдэд бодит мэдээлэл хүргэхээс гадна төрийн байгууллага, дотоод гадаадын их дээд сургууль, олон удсын боловсролын байгууллага, боловсролын зуучлалын төвүүд, мэргэжлийн боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.

2026-04-05 11:14:00