• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО -2026” АЯН ТӨВ АЙМАГТ...

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриаэ дор өнөөдөр Төв аймагт нээлтээ хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Ариунболд, Захиргаа удирдлагын газрын дарга Х.Гэрэлт-Од, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт, Боловсролын газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд болон Ерөнхий боловсролын сургуудийн сурагчдын төлөөлөл оролцлоо.

Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, ялангуяа хүүхэд, залуучуудыг халаасны мөнгөө удирдах, санхүүгийн зөв шийдвэр гаргах, хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн эрсдэлээс хамгаалах, бүтээгдэхүүн, үйлчилгээний сонголтоо зөв хийх зэрэг санхүүгийн хариуцлагатай иргэн болж төлөвшихөд түлхэц болохуйц уг үйл ажиллагааны үндсэн илтгэгчээр Д.Ганцогт /Mesmerism/ оролцож “Мөнгөө ухаалгаар удирдъя” илтгэлээ танилцуулсан бол зочин артист, реппэр Big Gee уран бүтээлийнхээ дээжээс хүргэсэн юм.

Дашрамд дурдахад “ Дэлхийн мөнгөний долоо хоног аян”-ыг 2012 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа ба дэлхийн 170 гаруй улс нэгдээд байгаа аж. Харин манай улс 2013 оноос энэхүү хөдөлгөөнд нэгдсэн ба хүүхэд, залууст санхүүгийн боловсрол олгох үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болжээ.

2026-04-03 17:10:00