• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН ХУРАЛ” СУРГАЛТ, АРГА ХЭМЖЭЭ 4 САРЫН 02-НД БОЛНО

Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, хүмүүжил төлөвшилд нөлөөлөхөд эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, санал солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх, тэдний оролцоо, чадавхыг бэхжүүлэх зорилготой уг арга хэмжээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран оролцоно.

”Эцэг эх, асран хамгаалагчдын хурал” сургалт 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 11:00 цагт Монгол туургатан театрт болно.

2026-04-01 09:01:48