• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЖҮДО БӨХИЙН ТӨВИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Төв аймгийн Засаг даргын ивээл дор 2026 оны “Жүдо бөхийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн” Зуунмод хотын Спортын ордонд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын С.Цогбаяр нар оролцож баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

Тэмцээнд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 280 гаруй тамирчин тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа ба Олон Улсын шүүгч Д.Алтантуяагаар ахлуулсан шүүгчид шүүн явуулж байна.

2026-03-27 13:00:00