• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
NEAR-ЫН АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

Зүүн Хойд Азийн нутгийн захиргаадын холбоо NEAR (The Association of North East Asia Regional Governments) -ны 2026 оны ажил хэргийн уулзалт 03 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд БНСУ-ын Гёнсанбүг мужид зохион байгуулагдлаа. 

Тус холбоо 1996 онд анх байгуулагдаж байсан бол өдгөө БНСУ, БНХАУ, Япон улс, Хойд Солонгос, Монгол, ОХУ, Казакстан, Киргистан, Вьтнам зэрэг нь 9 улсын 91 орон нутгийн захиргаадын бүрэлдэхүүнтэй болж өргөжин тэлж байна. 

Энэ удаагийн хурлаар NEAR холбооны 30 жилийн ойн хүрээнд 2026 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөө танилцуулж, гишүүн орнуудын зарим төлөөллийн илтгэл мэдээллийг сонсож, хоёр талт уулзалтыг хийлээ. 

Тус ажил хэргийн уулзалтад аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Г.Мөнхгэрэл, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн О.Оюунтөгс нар оролцон “Төв аймгийн танилцуулга, Гадаад харилцаа, хөгжлийн чиг хандлага” сэдвээр итгэл тавьж, БНСУ-ын Жоллонам муж, ОХУ-ын БНБУ-ын төлөөллүүдтэй хоёр талт уулзалт хийж, хүлээгдэж буй зарим ажлын талаар санал солилцсон юм.

2026-03-23 08:08:00