• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.ЖАВХЛАНГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАВ

Хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа ноос ноолуурын салбарыг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй "Могол ноос” ХХК-ийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Могол ноос” ХХК нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй болсноор жилдээ 30-50 мянган ширхэг зөөлөн, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсээр байна.

2026-03-19 01:09:22