• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ТАСАГ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 119 ДҮГЭЭР АНГИ ТЭРГҮҮЛЛЭЭ

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит Төв аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дундах марш тактик, тусгай бэлтгэлийн “Аварга тасаг” шалгаруулах Тэмцээнд Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Зэвсэгт хүчний 334 дүгээр анги, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын 90 орчим тамирчин алба хаагчид хоёр өдрийн турш тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс:

- Тэргүүн байрт дэслэгч Н.Цогтбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн тасгийн хамт олон

- Дэд байрт дэслэгч С.Амарсанаа захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тасгийн хамт олон

- Удаах байрт дэслэгч Т.Мөнхрагчаа захирагчтай Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн тасгийн хамт олон

- Тусгай байрт дэслэгч Т.Лхагва-Эрдэнэ захирагчтай аймгийн Онцгой байдлын газрын тасгийн хамт олон тус тус тодорлоо.

- Харин тэмцээний “Шилдэг тасгийн захирагч”-аар аймгийн Цагдаагийн газрын дэслэгч Ц.Норовсамбуу шалгарч шагналаа гардан авлаа.

2026-03-17 08:02:12