• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
НЭГДСЭН ШУУРХАЙ: /2026.03.16/

Өнөөдрийн нэгдсэн шуурхайд аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо.

Нийт 42 байгууллагаас 38 нь оролцож, ирц 90.4% хувьтай байв.

Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 14 үүрэг даалгавар өглөө. Тухайлбал:

- Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөрийг 1 дүгээр улиралд багтаан барагдуулах.

- Сул орон тооны захиалга өгөх, ХНУМТ-ны цахим системд баталгаажуулсан албан тушаалын тодорхойлолтыг бүрэн оруулж дуусгах.

- Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж, хугацаанд шийдвэрлэх.

- Зуунмод хот доторх нийтийн эзэмшлийн талбай, зам дагуу хог хаягдлыг цэвэрлэх.

- Хуралдаанаар хэлэлцэх асуудлын боловсруулалтыг чанаржуулж, хугацаанд нь өргөн барьж хэвших зэрэг 14 үүрэг даалгаварыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өгсөн.

Өмнөх (2026.03.09) шуурхайн 5 үүрэг даалгаврын биелэлт дунджаар 81.71%-ийн гүйцэтгэлтэй.

2026-03-16 13:17:55