• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан юм.

Мөн аймгийн Эрүүл мэндийн магадлалын зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын 2025 оны үйл ажиллагааны мэдээллийг сонслоо.

2026 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, салбар хуулиудын хэрэгжилтийг хангах, сургалт нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг чиглэл болголоо.

2026-03-13 00:57:04