• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"УЛАМЖЛАЛ, ЗАН ЗАНШИЛ БА ЁС СУРТАХУУН, ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ БА ӨНӨӨГИЙН НИЙГЭМ” ЛЕКЦ

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Харилцан хүндэтгэе” сарын аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх “Аз жаргалтай эмэгтэй” клуб, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ны Төв аймаг дахь салбар, “Ариганга” гоо сайхны дэлгүүр хамтран “Уламжлал, зан заншил ба ёс суртахуун, хүүхдийн хүмүүжил ба өнөөгийн нийгэм” сэдэвт ээжүүд, эмэгтэйчүүд, охидод зориулсан лекц, сургалтыг Хүүхэд, залуучуудын ордны их танхимд зохион байгуулж байна.

Урилгаар Бүрэн сумын уугуул, Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Хансүр, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Гавж, Хамба Номун Хан Дэмбэрэлийн Чойжамц оролцож байна.

2026-03-06 09:16:45