• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЭРХМИЙН ДЭЭД ИЖИЙ-2026” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу “Мартын 8”-ны баярын өдрийг тохиолдуулан “Эрхмийн дээд ижий-2025” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, ээжүүд, эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан театр”-ын их танхимд зохион байгуулсан ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Төв аймаг дахь салбарын тэргүүн Б.Жаргалмаа болон Төв сайхан нутгийн мянга мянган ээжүүдийн төлөөлөл болсон элбэрэлт сайхан ижий нар, охид бүсгүйчүүд оролцлоо.

Энэ өдөр улс, аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө залуу нас, мэдлэг чадвар, ур ухаанаа зориулж явсан, зориулсаар байгаа эрхэм сайхан ээжүүдийн төлөөлөл Эрдэнээгийн Байгальмаа, Дамдинсүрэнгийн Бямбаням, Түвшинтөрийн Танангаа, Чулуунбатын Бямбасүрэн, Нарангэрэлийн Энхцэцэг, Тунгалагийн Цэцэгдэлгэр, Шагдарын Пүрэвсүрэн, Хас-Очирын Ханд, Доржийн Батбилэг нарыг “Эрхмийн дээд ижий”-ээр өргөмжилж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Эх хүн гэдэг сэтгэлд нь сүү цалгиж, бодолд нь жаргал урсаж, биед нь бие бүрэлдэж, бүхий л ертөнцийг хайр энхрийлэл, энэрлээр тэтгэж, гийгүүлж явдаг тийм л агуу, тийм л эрхэмсэг гоо хүн билээ.

2026-03-06 07:45:49