• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МҮОНРТ-ийн нэрэмжит шагнал “Алтан хурганы эзэн”-д шагналаа гардан авлаа.

ХVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн босгон дээр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн нэрэмжит шагнал “Алтан хурганы эзэн”-ээр Эрдэнэсант сумын "Баян-Уул" багийн малчин Цэрэнчимэдийн Төмөрхүү, гэргий Бат-Өлзийн Цэдэнпил болон "Буянт" багийн малчин Төмөрбатын Өнөржаргал, гэргий Сагмиддашийн Дэнсмаа нар тодорч, шагналаа гардан авлаа.

Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Г. Мөнхгэрэл, сумдын удирдлагуудын хамт хотонд нь очиж хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, баяр хүргэлээ.

Төл энх бойжиж, сүрэг түм бумаар өсөх болтугай.

2026-02-16 21:59:00