• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Дамбын Батзоригтынх "Улсын аварга малчин өрх"-өөр шалгарлаа

Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Дамбын Батзоригтынх "Улсын аварга малчин өрх"-өөр шалгарч шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, С.Эрдэнэболд, Д.Батбаяр болон аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар өнөөдөр малчны хотонд нь гардуулж өглөө.

Д.Батзоригт Д.Лхагвасүрэн хоёр ханилаад 40 гаруй жил болохдоо 4 сайхан үрийн аав ээж болж, хүүхдүүдээ сайн өсгөж хүмүүжүүлжээ.

1980 оноос мал маллаж эхэлсэн ба 46 жилийн ажил хөдөлмөрийн шагналаа Ерөнхий сайдаас гардаж авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

2026-02-05 06:52:16