• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
НЭГДСЭН ШУУРХАЙ: /2026.01.26/

Өнөөдрийн нэгдсэн шуурхайд Аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо.

Нийт 42 байгууллагаас 35 нь оролцож, ирц 83.3% хувьтай байв.

Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 18 үүрэг чиглэл өглөө.

Аймгийн Засаг даргын зөвлөх, ЗДТГ-ын дарга болон бодлогын хэлтсийн дарга нараас:

- Сул ажлын байрны захиалгаа ХНУМТЦС-д бүрэн оруулж дуусгах..

- Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, зам талбайд тогтсон цас, мөсийг тухай бүрд нь цэвэрлэх. (Зам талбай, явган хүний гарц, авто зогсоол гэх мэт...)

- Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад ёс суртахуун, харилцаа хандлагын талаар мэдээлэл сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулж, анхааруулга зөвлөмж өгөх.

- Аймгийн Засаг даргын сумдад иргэд, төрийн албан хаагч, ААН-ийн төлөөлөлттэй хийсэн уулзалтын үеэр шийдвэрлэгдсэн санал хүсэлтүүдийн мэдээллийг хариуцсан хэлтэс, агентлагууд сумдууд руу албан бичгээр хариу хүргүүлэх.

- Сургуулийн хүүхдүүдийн хоол хүргэлтийн үйлчилгээнд хяналт тавих.

- “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим систем”-д 2026 оны 01 дүгээр сарын 26, 27-ны хооронд аймгийн ЗДТГ-ын албан хаагчид гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө оруулж дуусгах.

- Бодлогын хэлтсүүд 01 дүгээр сарын онцлох үйл ажиллагааны мэдээг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх.

- “Зуунмод цасны баяр-2026” бүх нийтийн арга хэмжээнд байгууллагууд идэвх санаачилгатай оролцохыг тус тус анхаарууллаа.

Өмнөх (2025.01.19) шуурхайн 14 үүрэг даалгаврын биелэлт дунджаар 56%-ийн гүйцэтгэлтэй.

2026-01-26 11:00:00