• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЦЭЭЛ СУМАНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

МУ-ын Засгийн газар, Улс, аймгийн Онцгой комиссоос өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан 27 сумын малчин өрхүүдэд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Эрдэнэболд, Д.Батбаяр болон аймгийн Онцгой комиссын гишүүн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Г.Мөнхгэрэл, Улаан загалмайн хорооны дарга Б.Отгончимэг нар Цээл суманд хуваарилсан 5 тонн хорголжин тэжээл, 14.3 тонн хивэг, 28 хайрцаг долооцыг хүлээлгэн өглөө.

Сумын хэмжээнд 2025 онд 548 малчин, мал бүхий өрх, аж ахуй нэгжийн нийт 122 мянган мал тоологдсон байна.

2026-01-25 11:59:12