• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АХМАД НАСТАН Д.ГАНХҮҮД МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-Г ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Зуунмод сумын ахмад настан Д.Ганхүү нь Монгол Улсад төрийн албаны шинэ тогтолцооны эхлэлийг тавьж, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үйлсэд өөрийг залуу нас, сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулсаар иржээ.

Түүний 34 жилийн гавьяаг төр засаг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор шагнасныг аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр гардуулан өглөө.

2026-01-15 11:00:00