• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
НЭГДСЭН ШУУРХАЙ: /2025.12.15/

Өнөөдрийн нэгдсэн шуурхайд Аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо.

Нийт 42 байгууллагаас 37 нь оролцож, ирц 88.09% хувьтай байв.

Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 10 үүрэг чиглэл өглөө.

Аймгийн ЗДТГ-ын дарга, бодлогын хэлтсийн дарга нараас:

- Ерөнхий сайдын 2025 оны 05 дугаар албан даалгаварын хэрэгжилтийг хангах.

- Бүх байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайн цас, хог хаядлыг цэвэрлэх. (Явган хүний зам талбай, авто зогсоол, шат)

- Аймгийн Хөдөлмөрийн аваргуудын материалыг журмын дагуу бүрдүүлж, бодлогын хэлтсээр дамжуулан 2026 оны 01 дүгээр сарын 05-ны дотор ТЗУХ-т ирүүлэх.

- Аймгийн ЗДТГ-ын албан хаагчид 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлангаа 12 дугаар сарын 26-нд танилцуулах. (1 албан хаагч 3 минутын илтгэл бэлдэнэ)

- Өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариу өгөхөд анхаарах.

- Авлигын эсрэг "Шударга нийгэм-бидний оролцоо" 40 хоногийн аяны тайлан болон Авлигын эсрэг өдөр, Хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайлан ирүүлэх.

- Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 12 дугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг тус тус даалгалаа.

Өмнөх (2025.12.08) шуурхайн 11 үүрэг даалгаврын биелэлт дунджаар 81.0%-ийн гүйцэтгэлтэй.

2025-12-15 11:00:01