• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг (Засаг даргын Зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ, Онцгой байдлын газар, ГХБХБГ, ХХААГ, Эрүүл мэндийн газар) Угтаалцайдам суманд ажиллаж байна.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг (Засаг даргын Зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ, Онцгой байдлын газар, ГХБХБГ, ХХААГ, Эрүүл мэндийн газар) Угтаалцайдам суманд ажиллаж байна. Уулзалтаар улс, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын талаарх мэдээллийг иргэдэд өгч байна.

Мөн сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчид, иргэдийн саналыг сонсож, асуудлыг шийдвэрлэхэд уулзалтын зорилго оршиж байна.

-Зудын урьдчилсан төлөв 12 дугаар сарын 05-ны байдлаар өвөлжилт нийт нутгийн 40,2%-д нэн их буюу их, 47,8%-д дунд хүндрэлтэй ихэнх нутгаар зудын хүндрэл /эрсдэл/ үүсэх төлөвтөй байна.

Отроор Дундговь аймгийн Эрдэнэдалай, Говь Угтаалцайдам суманд 2 өрх. Өвархангай аймгийн Баян-Өндөр, Хужирт сумдад 2 өрх. Дорноговь аймгийн Говь-Угтаал суманд 1 өрх зэрэг нийт 5 өрхийн : Адуу-413, Үхэр-166, Хонь-1961, Ямаа-1384 толгой мал өвөлжиж байна.

УРГАЦ ХУРААЛТ:

2025 онд улаан буудай 4787 га-д тариалж 2357 га-д ургац алдаж 2430га-д хураалт явуулж 1522 тн буудай хураан авсан.

Хүнсний ногоо 335 га-гаас 8415 тн ургац, Төмс 302га-с 5486 тн хураан авсан, тосны ургамал 5456га, ногоон тэжээл 2258 га талбайд ургац алдсан.

2025-12-12 09:07:59