• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Өнгөрсөн даваа гарагт аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр

Өнгөрсөн даваа гарагт аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Зуунмод сумын 1 дүгээр баг, Хүнсний үйлдвэрийн байрны хойд хэсгийн гурван орон сууцны оршин суугч иргэдтэй уулзсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр оршин суугч иргэд, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагууд, төслийг гүйцэтгэх хүсэлтээ ирүүлсэн “Нью прожект констракшн” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр шинээр барилга байгууламж баригдахад төрийн зүгээс шийдвэрлэх асуудлыг бид цаг алдалгүй шийдвэрлэнэ, харин гүйцэтгэгч компанийн төлөөлөл, оршин суугч иргэд та бүхэн хоорондоо санал, мэдээллээ солилцоод энэ ондоо багтаан бичиг баримтын асуудлаа цэгцэлж, ирэх он гэхэд барилгын ажлаа эхлүүлэх нь чухал байна гэлээ.

2025-12-11 09:15:43