• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЖИЛ ОЛГОГЧ УДИРДАХ АЖИЛТНУУДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян”-ы хүрээнд өнөөдөр аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, “Арш Хур” сургалтын төв хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 94 аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтанд сургалт зохион байгууллаа. Уг сургалтын үр дүнд тухайн байгууллагуудад ажилладаг 3900 гаруй ажилтанд дам нөлөөгөөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэдлэг олгох боломж бүрдэж байгаа юм.

Ажил олгогчийн сургалт нь аж ахуйн нэгж, байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан, байгууллагын түвшинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн төлөвлөж, зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай мэдлэгийг олгодгоороо онцлогтой.

2025-12-11 09:15:02