• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрөөр ахлуулсан ажлын хэсэг Баянжаргалан суманд ажиллаж байна

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрөөр ахлуулсан ажлын хэсэг Баянжаргалан суманд ажиллаж, иргэд малчидтай уулзалт хийж байна. Уулзалтаар улс, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болон цаг үе өвөлжилтийн мэдээллийг иргэдэд өгч байна.

Мөн сумын өвөлжилтийн байдалтай танилцаж, малчид иргэдийн санаа бодлыг сонсоход уулзалтын зорилго оршиж байна.

Баянжаргалан сум 1655 хүн амтай, 576 өрхтэй, малчин 334 өрх, мал бүхий 167 өрх, нийт 501 өрхтэй, нийт мал 152025 тоо толгой малтай.

Тус сум малчид өвөлжилтийн бэлтгэл хангахаар 501 өрхийн 152025 тоо толгой, хонин толгойд шилжүүлснээр 299650 малтай, өвс 889,2 тн, ногоон тэжээл 296,4 тн, үйлдвэрийн тэжээл 296,4 тн, гар тэжээл 1485 тн, бэлтгэх ёстойгоос, өвс тэжээл бэлтгэх, байгалийн хадлан 327 өрхийн 752 тн өвс/30080 боодол/, хивэг 227 тн /9080 шуудай/, гар тэжээл халгай, агь таана 45 тн /45000кг/,овьёос 40тн /1000 шуудай/ бэлтгэсэн байна.

Сумын аюулгүйн нөөцөд 75 тн өвс, үйлдвэрийн тэжээл 11,5 тн хивэг, 13 тн буудай нөөцөлжээ.

Отор нүүдлээр гадны сум орон нутгаас 2025 оны 11 сарын 27-ны байдлаар Эрдэнэ багт 6 айл 8045 тоо толгой мал, үүнээс үхэр-375, адуу-820, хонь-5950, ямаа-900, Жаргалант багт 6 айл 3418 тоо толгой мал, үүнээс үхэр-180, адуу-528, хонь-1860, ямаа-850, Улаан ухаа багт 1 айл 460 тоо толгой мал, үүнээс үхэр-10, хонь ямаа-450 мал нийт 13 өрхийн 11923 тоо толгой мал отроор өвөлжиж байгаа аж.

2025-12-02 11:52:37