• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
НЭГДСЭН ШУУРХАЙ: /2025.12.01/

Өнөөдрийн нэгдсэн шуурхайд Аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо.

Нийт 42 байгууллагаас 39 нь оролцож, ирц 92.8% хувьтай байв.

Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 22 үүрэг чиглэл өглөө.

Аймгийн ЗДТГ-ын даргаас:

- Аймгийн ИТХ-ын VII хуралдаанд байгууллагын дарга нар өөрийн биеэр оролцож, төлөөлөгчдийн асуултад бүрэн дүүрэн хариулт өгөх.

- Дээд шатны байгууллагад хүргүүлж буй тайлан мэдээгээ хянах, товч бөгөөд тодорхой тайлагнах.

- Бүх байгууллагууд эргэн тойрныхоо зам талбайн газрын цасыг цэвэрлэх. (Явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай, шат)

- Төрийн байгууллагууд албан ёсны суурин утсаа ажиллагаанд оруулж, ашиглах.

- Төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд нууцад хамаарахаас бусад үйл ажиллагааны тайлан мэдээллээ ирүүлэх.

- Сул ажлын байрны цахим санд албан тушаал, ажлын байрны тодорхойлолтоо шивээгүй байгууллагууд оруулах.

- Өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх тооцоо судалгаа авч танилцуулах. Үүнд: (Өвөлжилт хүндэрсэн сумын тоо, Отор нүүдлээр явж буй өрх болон малын тоо толгойн тоо, Өвс тэжээлийн нөөцийн мэдээлэл).

2025.11.24-ний өдрийн шуурхайд өгсөн 15 үүрэг даалгаврын биелэлт дунджаар 84.2%-ийн гүйцэтгэлтэй байв.

2025-12-01 15:00:00