• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЧӨЛӨӨТ БӨХИЙН БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧИД, ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Өнөөдөр /2025.12.01/ аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр улс, олон улс, тив, дэлхийн тэмцээн уралдаануудад амжилт үзүүлж аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа Чөлөөт бөхийн багш дасгалжуулагчид, тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Аймгийн Засаг даргын зүгээс өнөөдрийн уулзалтад ирсэн тамирчдын амжилтад баяр хүргэж 5 сая төгрөгөөр мялаасан бөгөөд энэ сард болох олон улсын чанартай тэмцээн уралдааны бэлтгэлийн зардалд зориулан 15 сая төгрөгийг шийдвэрлэхээ илэрхийллээ.

Мөн цаашид оролцох уралдаан, тэмцээний зардал дээр дэмжлэг үзүүлж, чөлөөт бөхийн бэлтгэлийн дэвжээ, сургалтын орчныг сайжруулах асуудлыг ирэх оноос эхлэн шат дараатай хэрэгжүүлэх болно гэлээ.

2025-12-01 18:56:22