• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Хууль сахиулах байгууллагуудын шуурхай зөвлөгөөнийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газрын дарга С.Цогбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Доржпүрэв, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа С.Өлзийбат, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, хурандаа И.Азжаргал, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбат болон Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн нар оролцов.

Шуурхай зөвлөгөөнөөр:

- Хууль зүйн бодлогын хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал;

- “Аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн бодлогын баримт бичигт тусгах зорилт, арга хэмжээний санал авах;

- Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны мэдээлэл сонсох зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Цогбаяр:

Хууль сахиулах байгууллагуудад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, шаардагдах төсвийн талаарх мэдээллийг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

2025-11-04 11:00:00