• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН СОЛОНГОС ХЭЛ СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН НОМНУУДААР БАЯЖИЛТ ХИЙЛЭЭ

Төв аймаг болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Пёнтек хот хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус хотын Олон улсын харилцааны сангаас Солонгос хэл суралцагч хүүхэд, залуусын мэдлэгт дэм болох зорилгоор Солонгос хэл дээрх уран зохиол, танин мэдэхүй, сурах арга барилыг сайжруулах чиглэлийн номын хандивыг аймгийн Нийтийн номын санд өглөө.

Хандивын номыг аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр Нийтийн номын сангийн удирдлагад гардуулан өгснөөр суралцагчид, уншигчдын гар дээр очиж байна.

2025-10-30 14:21:00