• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД "SEORAK" ОЛОН УЛСЫН СОЁЛЫН НААДАМД ОРОЛЦОХООР БНСУ-ЫГ ЗОРЬЛОО.

EATOF-ийн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Ганвон мужийн Согчо хотод энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах 60 дахь удаагийн "Seorak" олон улсын соёлын наадамд Төв аймгийн Заамар сумын "Хан угалз" бүжгийн хамтлагийн 12 гишүүн 1 багш, Зуунмод сумын "Хөх эгшиглэн" үндэсний хөгжмийн хамтлагийн 9 гишүүн, 1 багш, нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсыг зорьлоо.

Үндэсний дархлаа болсон соёл, урлагийн тоглолтоо амжилттай үзүүлж, олон орны үе тэнгийн хүүхэд, залуустай танилцаж, найрсаг нөхөрлөлөө бэхжүүлэн сайн яваад ирээрэй.         
    	    
        <div style= 2025-10-23 17:32:48