• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
2024 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГААР ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТАТАГДАН БЭЛТГЭЛЭЭР ХАЛАГДАЖ ИРСЭН ДАЙЧДАА УГТАН АВЛАА

Эх орныхоо сүр хүч, цог золбоо, хийморийн бэлгэдэл болж Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлэн Төв сайхан нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөн эр цэргийн албаа нэр төртэй хааж, халагдаж ирсэн эх оронч хөвгүүдээ өнөөдөр угтан авч, хүндэтгэл үзүүллээ.

Уг үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга С.Цогбаяр, Цэргийн штабын дарга, хурандаа Т.Төмөрчөдөр болон аав ээж, ахан дүүс, нутгийн зон олон оролцсон юм.

Цэргийн албаа хаагаад халагдаж ирж байгаа залуучууд маань өнгөрсөн 1 жилийн хугацаанд цэрийн эрдэмд суралцахаас гадна Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд гадаад хэл, компьютер, монгол бичгийн зохих түвшний мэдлэг эзэмшиж, жолооны курсэд суралцан үнэмлэхээх авснаас гадна гагнуурчин, өрлөгчин, хүнд машин механизмын оператор, арматурчин зэрэг аймаг, орон нутагт эрэлттэй байдаг мэргэжлүүдээр суралцаж, мэргэжлийн үнэмлэхээ өвөртлөөд ирж байгаа нь бахархалтай сайхан байв.

2025-10-15 19:52:53