• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ БАГИЙНХАН БАЯНЧАНДМАНЬ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран "Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь" техникийн туслалцааны төслийг 2024-2026 онд хэрэгжүүлж байна.

️Төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих зорилгоор 6 бичил, жижиг бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулж, тус бүр 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олгосон.

️Өнөөдөр (2025.10.10) зөвлөх багийнхан Баянчандмань суманд ажиллаж, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх хүрээнд сонгогдож 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг авсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ажлын явцын үр дүнтэй танилцах, судалгаа авах, баримтжуулах ажлуудыг хийж байна.

Мөн “Хүний эрхэд суурилсан хандлагаар үйлчилгээ үзүүлэх нь” сэдвээр ХГБХХГ-ын үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүд, хамтарсан баг, нийгмийн ажилтнуудад, “Жендэрийн суурь ойлголтоо бэхжүүлэх нь”, “Жендэрийн мэдрэмжтэй харилцаа – Хосын эрүүл харилцаа” сэдвээр "Политехник коллеж"-ийн ажилтан, багш, оюутнуудад сургалт хийлээ.

2025-10-10 10:00:00