• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ II ДУГААР ХУРАЛДААН хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

• Аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний 2025 оны III улирлын хэрэгжилтийг хэлэлцэж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн аймгийн ИТХ-ын ээлжит 6 хуралдаанд өргөн барихаар шийдвэрлэлээ.

• Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны III улирлын хэрэгжилтийг Эрүүл мэндийн газраас танилцуулж, цаашид анхаарах асуудлуудаар салбар хорооны гишүүд хэлэлцлээ.

2025-10-09 11:23:01