• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ V АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх үндэсний аян”-ыг тав дахь удаагаа улс орон даяар эхлүүлж байгаа бөгөөд өнөөдөр Төв аймагт нээлтээ хийлээ. Иргэдийн дунд цахим шилжилтийн бодит үр өгөөжийг хүртэх, цахим ур чадварыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгараад байгаа энэ цаг үед тус аяны хүрээнд алслагдсан бүс нутаг, малчин өрхийн хотонд хүрэхээс гадна аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн албан хаагчид, багийн Засаг дарга нар, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан томоохон сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

2025-10-07 16:30:24