• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

Эх орон, аймаг, орон нутгийнхаа хойч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сурах их үйлсэд дэмжлэг үзүүлж, тэдний суралцах орчин нөхцөлийг сайжруулж “хатуу дэд бүтэц” буюу тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх хүрээнд өнөөдөр /2025.09.22/ УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, Боловсролын газрын дарга Ц.Нарантуяа нар Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 31 Ерөнхий боловсролын сургуульд ангийн самбар, аймгийн Боловсролын газар болон зарим сургуулиудад ухаалаг дэлгэц гардуулан өглөө.

УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудын зүгээс цаашид боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр хэлж байв.

2025-09-22 16:00:00