• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АРХУСТ СУМАНД МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАГДАЖ, ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТИЙГ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЖ БАЙНА

Төв аймгийн ЗДТГ-ын БОНХОБТХ-ийн дарга Э.Уянга Архуст суманд ажиллаж, мал аж ахуй болон төв суурин газрын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцлаа.

Сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байгаа бөгөөд төрийн байгууллагуудын засвар үйлчилгээг хийж, төв суурин газруудын бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 10 тонн хивэг татан төвлөрүүлэх гэрээг байгуулж, 29.0 га талбайгаас ногоон тэжээл хураан авч, тодорхой хувийг сумын нөөцөд авч, үлдсэнийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн тус суманд евро хашааны үйлдвэр шинээр байгуулагдаж, нэгдсэн дулааны шугам сүлжээний ажлыг эхлүүлж, Баткомплекс ХХК-тай хамтран ажиллаж байгаа талаар танилцуулсан бөгөөд сумын бүтээн байгуулалтын ажилд төсөв хөрөнгийн дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

 

2025-09-11 11:30:00