• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“MINING WEEK & MINEPRO 2025” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

Монголын уул уурхайн салбарынхны цугларалт, хамгийн том арга хэмжээ өнөөдөр /2025.09.11/ эхэллээ. Уг арга хэмжээг энэ жил “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” уриан дор орон нутгийн удирдлагууд, уул уурхайн компаниудын төлөөлөл, хоршооны гишүүдийг оролцуулан зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд “Бүсчилсэн хөгжил – Уул уурхай – Орон нутгийн хөгжил” салбар хуралдаануудыг зохион байгуулсан ба төвийн бүсийн салбар хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар панелистаар оролцож аймаг, орон нутгийнхаа онцлог, давуу талын талаар мэдээлэл өгч, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хөгжүүлж болох боломжуудын талаар саналаа илэрхийллээ.

2025-09-11 11:00:00