• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 5 ДУГААР ХУРАЛ ХУРАЛДАВ

Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 12-ний өдөр 78 хувийн ирцтэй хуралдлаа.

Өнөөдрийн хуралдаанаар:

1. Улаанбурхан өвчний нөхцөл байдал, вакцинжуулалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар

2. Төв Чандмань ДЭХГ-аас 2025-2026 оны халаалтын улирлын өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл болон хаалаалтын хэсгүүдэд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар

3. Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан 5 дугаар сургууль, Спортын төрөлжсөн сургуулийн хичээлийн байранд үүсээд байгаа, тулгамдсан асуудал

4. 2025 оны 07 дугаар сарын 24-25-нийг шилжих шөнө дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орж, салхины дундаж хурд 14-18 м/с хүрсэн, байгалийн аюултай үзэгдлийн улмаас Эрдэнэсант, Лүн, Жаргалант, Угтаал, Бүрэн, Зуунмод, Аргалант, Баянхангай зэрэг сумдад үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл зэргийг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

2025-08-12 15:20:48