• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“БАРГАЖИН-2025” ОЛОН УЛСЫН СОЁЛ УРЛАГ, СПОРТЫН НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ

Соёл, спорт, аялал жуулчал, залуучуудын яам, Төв аймаг хамтран Монгол Үндэстний нэгэн хэлхээ Барга угсаатны өв уламжлал, зан заншил, ахуй соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Баргажин-2025” олон улсын соёл урлаг, спортын наадмыг 2025 оны 08 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Хаалтын үйл ажиллагаа хүндэтгэлийн Гала тоглолтоор эхэлж, "Баргажин-2025" олон улсын соёл урлаг, спортын наадмын хүрээнд зохион байгуулсан “Ардын болон зохиолын дуу дуулаачдын уралдаан”, “Хүүхдийн дууны уралдаан”, “Язгуур урлагийн уралдаан”, “Хувцас загварын уралдаан”-д шалгарсан оролцогчдод шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжлэв.

БАРГА ХҮҮХДИЙН ДУУНЫ УРАЛДААНЫ ТӨРӨЛД:

1. Бархасбадын Булган-Эрдэнэ /Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын оролцогч/

2. Пүрэвбаасангийн Баасанбаяр /Төв аймгийн Алтанбулаг сумын оролцогч/

3. Цыбиков Алдар /ОХУ-ын Буриад улсын Хурумхай аймгийн оролцогч/

БАРГА АРДЫН БОЛОН ЗОХИОЛЫН ДУУНЫ УРАЛДААННЫ АРДЫН АВЬЯАСТАН ТӨРӨЛД:

1. Сай Сайнчимэг /ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн оролцогч/

2. Раднаева Нэлли /ОХБУ-ын Хуамхан аймгийн оролцогч/

3. Нямын Урансайхан /ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн оролцогч/

4. Нэрэмжит шагналаар Хурцбилэгийн Хутаг-Ням

БАРГА АРДЫН БОЛОН ЗОХИОЛЫН ДУУНЫ УРАЛДААНЫ МЭРГЭЖЛИЙН ТӨРӨЛД:

1. Галсансүрэнгийн Энхсаран /Төв аймгийн Алтанбулаг сумын оролцогч/

2. Хурц Сүлд /ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн оролцогч/

3. Өлзийхишиг Батцэцэг /Төв аймгийн Монгол туургатан театрын дуучин/

БАРГА ЯЗГУУР УРЛАГИЙН ХАМТЛАГ, ҮЛГЭР ТУУЛЬЧДЫН УРАЛДААНЫ ТӨРӨЛД:

1. Алтайн Ганхуяг /Төв аймгийн Монгол туургатн театрын хөөмийч/

2. Мажигсүрэнгийн Баатарсүрэн /ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн оролцогч/

3. Гомбоев Баяр /ОХУ-ын Буриад улсын Хурумхай аймгийн оролцогч/

БАРГА ХУВЦАСНЫ ЗАГВАРЫН УРАЛДААНЫ ТӨРӨЛД:

1. Г.Саранцэцэг /ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны оролцогч/

2. н.Болормаа

3. С.Уранчимэг /ӨМӨЗО-ны оролцогч/ нар шалгарч шагналаа гардан авлаа. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс нийт оролцогчдод “Талархал” хадгалуулж, баяр хүргэлээ.

Энэ үеэр Галын тахилгаа зохион байгуулсан юм.

2025-08-11 07:21:16