• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЯПОН УЛСЫН ИЗҮМИСАНО ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЛОО

Төв аймаг, Япон Улсын Осака мужийн Изүмисано хот хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус хотын Иргэд олон нийттэй харилцах хэлтсийн дарга Киномото Макото тэргүүтэй албан хаагчид, Ногоон зүлэг өсвөрийн клуб, Өсвөрийн лидерүүд клуб, Кансай өсвөрийн онгоц сонирхогчдын клубын сурагчид манай аймагт зочиллоо.

Зочдыг Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярбат нар хүлээн авч уулзаж, аймаг орон нутгаа танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Изүмисано хотын зочид Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дэргэдэх Япон хэлний дугуйлангаар орж, дугуйлангийн хүүхдүүдтэй танилцаж ярилцлаа. Мөн Нисэх загварын онгоц бүтээгчдийн дугуйлангаар зочилж, үе тэнгийн монгол хүүхдүүдийн хийсэн бүтээл, гаргасан амжилтуудтай танилцлаа.

2025-08-05 18:26:58