• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ПЁНТЕК ХОТЫН ЗАХИРАГЧ ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЛОО

Төв аймгийн найрсаг харилцаат Бүгд Найрамдах Солонгос Улсын Пёнтек хотын захирагч ноён Жон Жансон манай аймагт зочиллоо.

Аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Хатанбаатар болон бусад төлөөлөгчид хүлээн авч, хоёр талын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг улам бэхжүүлэх талаар санал солилцов.

Пёнтек хот 2020 онд аймгийн Нийтийн номын сангийн их засварын ажлын хөрөнгө оруулалтыг хийж манай аймгийн боловсрол, соёлын салбарт том хөрөнгө оруулалт хийж байсан юм.

Мөн 2021 онд албан ёсоор Төв аймаг-Пёнтек хот хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулснаас хойш боловсрол, хөдөө аж ахуй, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр болон соёлын салбарт тогтвортой хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна.

2025-08-05 18:18:22