• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
НЭГДСЭН ШУУРХАЙ: /2025.08.04/

Өнөөдрийн нэгдсэн шуурхайд Засаг даргын Тамгын газрын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллага, Зуунмод сумын удирдах ажилтнууд оролцлоо. Нийт 42 байгууллагаас 39 нь оролцож ирц 92,8 хувьтай шуурхай боллоо.

Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон ирэх өдрүүдэд хийж, хэрэгжүүлэх асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгөгдлөө.

Мөн 8 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд манай аймагт болох “Баргажин-2025” наадмын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгч тус наадамд төрийн албан хаагчид бүгд идэвхийлэн оролцохыг үүрэг болголоо.

2025-08-04 14:08:19