• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС АРГАЛАНТ, БАЯНХАНГАЙ, ЛҮН СУМЫН 13 ӨРХӨД ӨРГӨӨ ЦАГААН ГЭРИЙГ ӨНӨӨДӨР ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ.

2025 оны 07 дугаар сарын 24-ний орой дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орж, салхины дундаж хурд 14-18 м/с хүрсэн байгалийн аюултай үзэгдэл болсон. Уг үзэгдэл манай аймгийн Эрдэнэсант, Лүн, Жаргалант, Угтаал, Бүрэн, Зуунмод, Аргалант сумдын нутгаар голчлон дайрсны улмаас сургуулийн дээвэр-1, сургуулийн дотуур байрны дээвэр-2, спорт заалны дээвэр-1, худгийн дээвэр-2, 272 гэр нурж, 666 мал хорогдсон ба 14 иргэний автомашины салхины шил, гэрэл дохио хагарч эвдэрсэн хохирол гарсан.

Бороон шуурганаас болж бэртэж гэмтсэн 7 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, 218 айл өрхийн гэрийг сэргээн засварлаж, хорогдсон малын сэг зэмийг цуглуулж устгах ажлыг хийгээд байна.

Мөн Лүн, Баянхангай сумын Атарын гуанз чиглэлийн 35 кВт-ын 76 тулгуур, 10 кВт-ын 12 тулгуур, өндрийн 0,4-ийн 4 тулгуур нийт 92 тулгуур сэргээн босгох, шугамын утас татах ажилд аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компани болон орон нутгаас нийт 177 алба хаагч, ажилтан, 44 автомашин, техниктэй ажиллаж хэвийн цахилгаантай болсон.

Байгалийн давагдашгүй аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг харгалзан үзэж хүчтэй салхи шуурганд нурж дахин ашиглах боломжгүй гэртэй болсон 54 айл өрхөд гэр олгох асуудлыг шийдвэрлэх тухай хүсэлтийг Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагад хүсэлт хүргүүлснээс 13 гэр шийдвэрлэж Аргалант, Баянхангай, Лүн сумын 13 айл өргөө цагаан гэртэй боллоо.

2025-08-02 00:00:00