• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ИРГЭДТЭЙ УУЛЗАХ ЦАГ: /2025.07.30/

Энэ 7 хоногийн "Иргэдтэй уулзах цаг"-аар аймгийн Засаг дарга 10 иргэнийг хүлээн авч уулзлаа. Найман иргэний санал, хүсэлтэд газар дээр нь хариу өгч, 2 санал, хүсэлтийг хяналтад авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр 2025 онд “Иргэдтэй уулзах цаг” арга хэмжээгээр нийт 160 орчим иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, 174 санал, хүсэлт хүлээн авч 129 санал, хүсэлт буюу 74.14%-ийг шийдвэрлээд байна. Үүнээс 46 буюу 35.65%-ийг газар дээр нь хариу өгсөн ба одоогоор 45 санал, хүсэлт шийдвэрлэх шатандаа судлагдаж байна.

2025-07-30 14:15:47