• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ СЭРГЭЭЛЭЭ

Төв аймаг, Улаанбаатар хотын орчимд өнгөрөгч 24-ний Пүрэв гарагийн 23 цагийн үед болсон цаг уурын онцгой үзэгдлийн улмаас Лүн сум дахь түгээх сүлжээний 35 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарч унасныг сэргээн босгож, тус сумын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг өчигдөр (2025.07.27)-ийн 20 цагт хэвийн болголоо.

Сэргээн босгох ажилд УБЦТС ТӨХК-ийн агаарын шугамын засварын хүч нэмэгдүүлсэн бригадуудын нийт 80 инженер техникийн ажилтан, 20 машин механизм ажиллаж, хугарч унаад байсан нийт 60 тулгуурыг богино хугацаанд шинэчлэн босголоо. Өдөр шөнөгүй ажиллаж сэргээн босгосон та бүхэнд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2025-07-29 14:11:34