• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 11 хуралдаан 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10:20 минутад 63.6 хувийн ирцтэй эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар:

1. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

2. Хөрөнгө шийдвэрлэх тухай

3. Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, оршуулгын үйл ажиллагааны жишиг үнэ, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам

4. Аймгийн ИТХ-аас баталсан тогтоолуудыг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх, хүчингүй болгох эсэх

5. Мал аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын төлөвлөгөө батлах тухай

6. Аймаг хөгжүүлэх сангийн зарцуулалт, эргэн төлөлт, үр дүн

7. Баруун-Зуунмодны амны айл өрхүүдийн тог цахилгааны асуудал

8. Төрийн одон медальд уламжлах тухай

9. Хуучин дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулах талаар БНХАУ-ын Шэньяан хотын Фанхуа барилгын групп ХХК-ийн гэрээний төслийн тухай мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

2025-07-29 13:59:54