• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"TUV ROBO – 2025" СУРГАЛТ, ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Төв аймгийн Засаг даргын ивээл дор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, БНСУ-ын Роботын нийгэмлэг, Монголын Роботын боловсролын нийгэмлэг хамтран “TUV ROBO-2025” сургалт тэмцээнийг 2025 оны 07 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Зуунмод хотноо зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сурагчдын дунд роботын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилттэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд Төв аймгийн Ерөнхий боловсролын сургууль, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг олон улсын хөтөлбөртэй сургууль, БНСУ-аас хүрэлцэн ирсэн сурагчид хоёр өдрийн турш роботын боловсролыг эзэмшихэд өөрсдийгөө дайчлан оролцож бий болгосон бүтээлээрээ өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

ТЭРГҮҮН БАЙРТ:

- Бён Мингёнг ахлагчтай 13 дугаар баг

ХОЁРДУГААР БАЙРТ:

- Чо Вүүжин ахлагчтай 19 дүгээр баг

ГУРАВДУГААР БАЙРТ:

- Ли Хёнгру ахлагчтай 20 дугаар баг

ТУСГАЙ БАЙРТ:

- Хо Ёон Жён ахлагчтай 12 дугаар баг

- Ан Жёон ахлагчтай 11 дүгээр баг

тус тус шалгарсан амжилт үзүүллээ.

Сургалт тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн сурагчид БНСУ-д зохион байгуулагдах тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Мөн сургагч багшаар бэлтгэгдсэн багш нар батламжаа гардан авлаа.

2025-07-23 17:23:52