• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Төв аймгийн наадмын Хязаалан насны морьдын уралдаан

Төв аймаг байгуулагдсаны 102, Зуунмод хот байгуулагдсаны 83, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 75 хурдан хязаалан алтан тоосоо өргөснөөс түрүү магнайд Төв аймгийн Аргалант сумын уяач Нармандахын Өлзийнэмэхийн халтар, аман хүзүүнд Төв аймгийн Баянчандмань сумын уяач Цэрэндаваагийн Мөнхбаатарын сартай хээр, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Баттулгын Сүхбаатарын шарга, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн хүрэн, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Батболдын Төрболдын зээрд хязаалан хурдалж наадамчин олноо баясгалаа.

2025-07-09 19:02:43