• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЖАМСРАНГИЙН САМБУУГИЙН ӨВ, СУРГАМЖ” ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан “Жамсрангийн Самбуугийн өв, сургамж” тусгай үзэсгэлэнг “Монгол туургатан театр”-т дэлгэлээ. Үзэсгэлэнд “Ж.Самбуугийн амьдрал, ажил үйлс” сэдэвт 12 уран зураг, “Ж.Самбуугийн Онч үгс” сэдэвт 18 монгол уран бичгийн каллиграф болон музейн сан хөмрөгт хадгалагдаж үлдсэн баримт бичгүүд, номын дээжис, дээл, морин хуур, шаазан таваг тэргүүтэн, Архивын Ерөнхий газрын чухал архивын мэдээнүүд зэрэг сонирхолтой үзмэрүүдийг дэлгэсэн нь хурсан олны сонирхлыг татаж байв.

 

2025-07-09 06:11:34