• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН БҮРЭН СУМ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойн баяр энэ жил тохиож, төрөлх Бүрэн сум үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойтойгоо хамтатган баяр наадмаа хийж байна.

Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүрэн сумыг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Зандашатар гадуулж өглөө. Мөн баяр наадмын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Батжаргал, С.Эрдэнэболд, Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр нар ороллцож нутгийн зон олонд баяр хүргэлээ.

Мөн баяр наадмын үеэр ажил үйлсээрээ манлайлж эх орныхоо хөгжил, дэвшил, эдийн засаг, нийгэм, боловсрол, хөдөө аж ахуйн салбар, төрийн албанд хүч хөдөлмөрөө дайчлан олон жил үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Төрийн дээд одон, медалиар шагналаа.

Бүрэн сум Ард олондоо Монгол төрийн мэргэн өвөө хэмээн алдаршсан Ж.Самбуу гуайгаас гадна Агваандоржийн Авирмэд /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар саальчин/, Гомбожавын Гомбосүрэн / Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин/, Гомбосүрэнгийн Батмөнх /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар/, Аюурзанын Очирбат /БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин/, Хорлоогийн Уртнасан /БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин, 20-р зууны манлай дуурийн дуучин/, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн/, Дөнгөтийн Цоодол /МУ-ын Төрийн шагналт, Ардын уран зохиолч,Соёлын гавъяат зүтгэлтэн/, Дэмбэрэлийн Чойжамц /Дэлхийн Буддистуудын холбооны төвийн тэргүүн, Энх тайвны төлөө тэмцлийн зүтгэлтэн, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, Гавж, Хамба Номун Хан/, Цоодолын Хулан /МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн/, Гүржавын Туваан / БНМАУ-ын Хүний гавъяат эмч/, Рагчаагийн Дамдинбазар /БНМАУ-ын гавъяат жүжигчин/, Пүрэвийн Мөнхдорж /МУ-ын БХЯ-ны орлогч, дэд сайд, хошууч генерал/, Мэндийн Зэнээ /МУИХ-д 3 удаа сонгогдсон, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн/, Төгсийн Ширчин /БНМАУ-ын Гавъяат нэгдэлчин/, Цэгмэдийн Ширчин /БНМАУ-ын Чанарын аварга малчин/, Дашбалдангийн Бямба /Монгол Улсын Гавъяат малчин/, Баасанжавын Жандагсүрэн /Эдийн засгийн ухааны доктор/ зэрэг олон алдар гавьяатнуудыг төрүүлсэн АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ нутаг юм.

2025-07-08 06:08:04