• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ, ГВАНМЁН ХОТЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ, БАГШ НАРЫН ХАМТАРСАН ТАНХИМЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Төв аймгийн Сургуулийн өмнөх байгууллагууд, БНСУ-ын Кёнгидо мужийн Гванмён хотын сургуулийн өмнөх боловсролын холбоотой харилцаа, хамтын ажиллагаагаа 10 гаруй жилийн өмнө эхлүүлж байв. Тэр цагаас хойш хоёр тал сургалтын арга зүй, орчин нөхцөл зэрэг олон зүйл дээр харилцан туршлага солилцсоор иржээ.

Өнөөдөр Гванмён хотын сургуулийн өмнөх боловсролын холбооны төлөөлөл Төв аймагт зочилж, Архуст, Баянжаргалан, Зуунмод, Мөнгөнморьт, Жаргалант, Эрдэнэ сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 20 орчим удирдлага, арга зүйч болон 80 гаруй багш нарын төлөөлөл, нийт 100 гаруй хүнд танхимын сургалт зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр оролцож аймаг, орон нутгийн маань ирээдүй болсон хүүхэд багачуудын хөгжлийн төлөө алс холын БНСУ-аас зорин ирсэн багш нарт талархаж байгаагаа илэрхийлээд сургалтын арга хэмжээнд амжилт хүслээ. Мөн энэхүү үр өгөөжтэй ажлыг санаачлан хэрэгжүүлдэг зарим багш нарт аймгийн “Хүндэт тэмдэг” гардуулсан юм.

2025-07-03 16:10:11